Posts

Блог ба боломжууд...

Image
Жилийн өмнө блогийн боломжуудын тухай нэг танилцуулга хийсэн юм түүнийгээ ярианы хэлнээс бичгийн хэлрүү хөрвүүлэх санаатай ноороглоод бүтэн жил болчихжээ...  Блогийн талаар өмнө Блог гэж юу вэ? бичлэгээр товч танилцуулсан. Энэхүү бичлэгээрээ өмнө бичлэг т дурдагдаагүй блог ашиглан өөрт бий болгож болох зарим боломжуудыг танилцуулъя! 1. Үнэгүй, хялбар хувийн вэб сайт Блог бол үнэгүй, ашиглахад хялбар, шинээр үүсгэхэд таниас ямар нэг төсөв санхүү шаардахгүй хувийн сайттай болох боломж юм. Гэхдээ танд блогоо хөгжүүлэх, түүндээ цаг зав гаргах сэтгэл, тухайн сэдвээр бичих сонирхол, тодорхой зорилго байх хэрэгтэй. Үргэлжлэл үгүй бол эхлэл байхын хэрэг юун? блог үүсгээд мартсанаас үүсгэтлээ өөрийгөө бэлтгээд одоо л бичдэг цаг гэж бодох үедээ зорилгоо тодорхойлоод, цаг зав гаргаад бичиж эхлэх нь зүйтэй.

Вэб сайтад стандарт бус фонт ашиглах

Сайтын стандарт фонтын сан тун дульмаг байдгаас фонт оруулж ирж ашиглах шаардлага гардаг. Үүний тулд ашиглах фонтынхоо файлыг сайтынхаа хавтаст хуулаад дарах байдлаар css-ээр фонтоо тодорхойлоод ашиглаж болно.

Компьютерийн нэвтрэх нууц үгээ мартсан уу?

Image
Өмнө нь хүмүүс компьютерийн нууц үгээ мартчихлаа яахав? гэж асуухад нь залхуу тархи "над мэт нөхөд тийм амархан өөрчилчихдөг юм бол компьютерт нууц үг хийх ямар хэрэг байхав" гэж бодоод өнгөрдөг байлаа. Саяхан шаардлага гараад Гүүгл ахаас асуусан " Шийдэж болохгүй асуудал гэж үгүй гагцхүү шийдэл залхуурлаас хол юм " л гэж бодогдов.

Search Engine Optimization буюу Хайлтын системийн оновчлол

Image
Google-ийн Search engine optimixation гарын авлагыг хүргэж байна.

Буржийсан текст хөрвүүлэгч

Image
1. Энд дараад хөрвүүлэгчийн код бүхий файл ыг татаж ав 2. Татаж авсан ASCII_to_UNICODE.txt файлаа нээ 3. Microsoft word програмаа нээгээд View цэсний Мacros дээр дараад macro name дээр ямар ч хамаагүй үг бичээд Create дар 4. Шинэ цонх нээгдэнэ. Нээгдсэн цонхны текстийг арилгаад оронд нь татаж авсан файл доторх бүх текстийг хуулж оруул 5. Нээгдсэн цонхны Run цэснээс Run sub/User form -г сонгоод Ок.

Өгөгдлийн сан

Image
Өгөгдлийн сан нь хоорондоо логик холбоо бүхий өгөдлүүдийн цогц юм. Тодорхой утга агуулгатай, дүрслэж болох мэдээллийг өгөгдөл гэнэ. Тухайлбал: хүний нэр, утас, хаяг, төрсөн он сар өдөр гэх мэт . . . Өгөгдөл нь ямар нэр, төрөл, бүтэцтэй өгөгдлийн санд хадгалагдахыг заахыг өгөгдлийн сангийн бүтцийг тодорхойлох гэж хэлнэ. Тухайлбал: Хүний нас нь тоогоор илэрхийлэгдэнэ, Төрсөн өдөр нь огноогоор, нэр нь үгээр гэх мэтчилэн...

АйТи философи

Rule of Modularity : Маш цэвэрхэн интерфэйстэй энгийн хэсгүүдийг хий Rule of Clarity : Тов тодорхой байхыг мундаг байхаас илүүд үз Rule of Composition : Бусад програмтай холбогддог програмыг зохиомжил Rule of separation : Дотоод хэсгээс интерфэйсийг салга Rule of Simplicity : Энгийн дизайн хий, шаардлагатай үед л нарийн дизайн хий Rule of Parsimony : Өөр ямар ч арга байхгүй үед л том програм хий Rule of Representation : Мэдлэгийг өгөгдөлд оруулж өгсөнөөр логик хялбар болно Rule of Least Surprise : Интерфэйсийг сюрприз болхоор хий Rule of Silence : Гайхалтай юм болоогүй бол чимээгүй л бай Rule of Repair : Болохоо болисон бол их чимээ гаргаж мэдэгд Rule of Economy : Програмистын цаг машины цагаас үнэтэй гэдгийг анхаар Rule of Generation : Болж өгвөл гараар хийдэг зүйлсээ автоматжуул Rule of Optimization : Арчлахаасаа өмнө ажиллуул Rule of Extensibility : Ирээдүйгээ бодож зохиомжоо хий!

Програмын баримтжуулалт

Image
Аливаа програм хангамж заавал баримт бичигтэй байх шаардлагатай. Учир нь байгууллагын үйл ажиллагаа, хууль дүрэм, хүний хэрэгцээ шаардлага байнга өөрчлөгдөж байдагтай холбогдуулан програм хангамжийг өөрчилөх шаардлага заавал гардаг. Өөрчлөлт хийх шаардлагатай програмын баримт бичиг үйлдэгдээгүйгээс өөрчлөлт хийхэд илүү төвөгтэй болж энэ нь маш их цаг хугацаа хөрөнгө хүч зарцуулсан үйл явц болдог.

Твиттерийг хэрхэн хэрэглэх вэ?

Image
Та твиттерийн тухай тодорхой ойлголтгүй байгаа бол: " Твиттер гэж юу вэ? " Твиттерийн хэрэглэгч болж хараахан амжаагүй бол: " Твиттерт бүртгэл үүсгэх " бичлэгүүдээр зочилж мэдээлэл аваарай! Твиттерийн анхны зорилго нь Та юу хийж байна гэсэн асуултанд хариулах байсан боловч одоо ихэвчилэн үзэл бодолоо солилцохоор хэрэглэдэг болсон тухай өмнөх бичлэгт дурьдсан. Та жиргээгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол үгээ What’s happening? цонхонд бичээд tweet дараарай! Жиргэхээс гадна хүмүүсийг дагах, дагуулах тухай асуудал их чухал. Та шинэ гишүүн бол эхлээд Profile->Edit your profile -руу орж Bio талбарыг бөглөж өөрийн зурагаа оруулаарай! хэрэв та зургаа оруулаагүй бол таны зургийн оронд өндөгний зураг харагддаг. Яагаад өндөгний зураг байдагийг та бараг ойлгож байгаа биз дээ. Болжмор болж амжаагүй байна л гэсэн санаа. :-)

Блог гэж юу вэ?

Image
  Блогийг олон талаас нь харж янз бүрийн тодорхойлолт өгч болно энгийнээр вэб сайтын нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар тул хүссэн хүн бүрт интернэт орчинд өөрийн хувийн талбарыг үүсгэн түүнийгээ өөрийн хүссэнээр баяжуулах боломжийг олгодогоороо давуу талтай.

Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын стандарт

Image
"Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын ХХХ стандарт" гэж "ISO/IEC 9126-1" ОУын Програм хангамжийн инженерчлэлийн Чанарын стандартыг загвар болгон боловсруулж байсан стандарт бололтой баталгаажсан эсэхийг нь тодорхой мэдэхгүй ч хэн нэгэнд хэрэг болж магад гээд орууллаа. 1. Бүтцийн чанар Бүтцийн чанарт програм хангамжийн чанарын шинжүүдийг үйл ажиллагаа, итгэлт байдал, хэрэглээ, үр ашиг, аюулгүй байдал, үйлчилгээ, зөөврийн чанар гэсэн 7н тодорхойлолтын дагуу авч үздэг. Хэрэглэгчтэй харьцаж буй системийн хувьд үйл ажиллагаа, найдвартай байдал, хэрэглээ ба үр ашгийн хослол нь гаднаасаа хэрэглээний чанараар үнэлэгдэнэ.

Твиттерт бүртгэл үүсгэх

Image
Та одоохондоо твиттерийн тухай тодорхой мэдээлэлгүй байгаа бол энэ бичлэг ийг эхлээд уншихыг зөвлөх байна. 1. Дараах линкээр орно https://twitter.com/signup 2. Дараах формыг бөглөнө. Full name : Энэ хэсэгт твиттерт харагдах нэрээ бичнэ. Тухайлбал: Овог, нэр Email : Энд өөрийн эмайл хаягаа бичээрэй /Эмайл хаягаар баталгаажуулах эмайл ирж түүгээр бүртгэл тань баталгаажих учир үнэн зөв хаяг оруулах шаардлагатай шүү!/ Password : Нууц үгээ бичнэ. Таны нууц зод дор хаяж 6 тэмдэгтээс дээш урттай байх шаардлагатай. Username хэсэгт өөрийн твиттерийн нэрийг бичиж өгнө. Та хэрэглэгчийн нэрэндээ латин үсэг, доогуур зураас, тоо ашиглах боломжтой. Тухайлбал: Ganaa, Bat88, Bold_G гэх мэт. Энэ нэр бусад хэрэглэгчийн нэртэй давхардах учиргүй бөгөөд давхардах тохиолдолд хэрэглэгчийн нэрээ бичих талбарын ард улаан өнгөөр мэдэгдэл гарч ирнэ. Манайхан нэр давхардах асуудлыг ихэвчилэн овгийн эхний үсэгээ залгах байдлаар шийдсэн нь анзаарагддаг. 3. " Create my account " дараад л та твитте...

Твиттерчид

Image
Хүмүүс твиттерийг янз бүрийн зорилгоор, янз бүрийн байдлаар ашигладаг л даа өөрийн ажигласнаар твиттерчидийг ангилах гээд үзье: 1. Алдартнууд Ихэвчилэн бүх амьдрал нь олны анхаарлын төвд байдаг хүмүүс дэлхийд алдартай урлаг, спортын одууд, нөлөө бүхий улс төрч, бизнесменүүд дэмжигч, фенүүддээ бодит мэдээлэл хүргэхээр, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж өөрийн үзэл бодлоо хуваалцахаар твиттер ашигладаг. Тэд төдийлөн хүмүүсийг дагаад байдаггүй л дээ учир нь тэдний  зорилго сонсох бус ярих, хааяа л дагагсдынхаа асуултанд хариу бичдэг байх. 2. Мэдлэг, мэдээллээ хуваалцагчид Шинэ зүйл олж мэдвэл хамгийн түрүүнд твиттерт орж ирж бичдэг хүмүүс, тэднийг дагах нь мэдээж ашигтай, шинэ мэдлэг, мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй олж авна. 3. Бизнесийн зорилгоор ашиглагчид Сүүлийн үед байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, шинэ мэдээ мэдээлэлээ хэрэглэгчиддээ хүргэх, хэрэглэгчидтэйгээ ойр байх тэдний санаа бодлыг сонсох зорилгоор твиттер ашигладаг бо...

Твиттер гэж юу вэ?

Image
Твиттер гэж юу вэ? Twitter  гэдэг нь жиргээ гэсэн утгатай үг. Твиттерийг хүмүүс ихэвчилэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох,  цаг алдалгүй мэдээлэл түгээх, хэрэглэгч танилуудтайгаа харилцах зорилгоор ашигладаг. Твиттерийн талаар олон тодорхойлолт хэлж болно л доо " Богино хэмжээний блог ", " Real-time мэдээллийн сүлжээ " гээд л...  " Богино хэмжээний блог"   Нэг төрлийн блог юм даа. Ялгаа нь энэ блогт бичих бичлэгүүд тань 140 тэмдэгтэд багтсан байх шаардлагатай. Гэхдээ энэ нь ч бас цөөн үгээр аливаа зүйлийг илэрхийлэх чадварт сургах сайн талтай шүү. " Real-time мэдээллийн сүлжээ "   Эгшин тутамд танд мэдээлэл хүргэж, бас таны мэдээллийг түгээж байна гэсэн үг. Таны дагасан хүмүүс/following/-ийн жиргээ/бичсэн зүйл/ секунд тутамд таны дэлгэц дээгүүр урсаж байх болно мөн мэдээж таныг дагагчид /followers/-д таны жиргээнүүд тухай бүр харагдана.   "Нийгмийн толь" Олон хүний жиргээнээс нийгмийн олон үйл явц тэдгээрийн талаарх о...

Ирээдүйн технологи

Image

Алгоритм ерөнхий ойлголтууд

Image
Алгоритм гэж юу вэ? Алгоритм гэдэг нь нэг үгээр хэлбэл тодорхой нэг төлвөөс зорилгодоо хүрэх хүртлэх Арга зам ( алхмуудын дараалал ) юм. Бид өдөр тутмын амьдралдаа байнга л алгоритм зохиож түүнийгээ хэрэгжүүлж байдаг. Жишээ нь зам гатлахдаа: Хэрэв ногоон гэрэл ассан байвал :  Гарцаар гарна Асаагүй бол / өөрөөр улаан гэрэл асаалттай бол /   Ногоон гэрэл асахыг хүлээнэ   Ногоон гэрэл асангуут гарцаар гарна...  ...гэх мэтчилэн бид өөрсдөө анзаардаггүй боловч олон алгоритмууд зохиож түүнийгээ байнга л амьдралдаа хэрэглэсээр л байдаг. Бодлогоор бол бодлогын анхны өгөгдөлүүд дээр үйлдлүүдээ дэс дараагаар хийгээд хариуг олох тэр алхмуудын дараалал гэж ойлгож болно. 36:2+(45-39)*8=? илэрхийллийг бодохдоо 1.       45-39=6 2.       36:2=18 3.       6*8=48 4.       18+48=66 гэсэн дарааллаар бодно. Дурын a:b+(c-d)*e=? Илэрхийллийн хувьд дээрх үйлдлийн дараалал биелэх б...

Цаг бүртгэлийн систем

Image
Цаг бүртгэлийн систем гэж юу вэ? Цаг бүртгэлийн систем гэж ажилчдын ирсэн явсан цагийг бүртгэх зориулалттай, хурууны хээ, нүүр царай таних болон карт уншдаг төхөөрөмж болон цаг бүртгэлийн мэдээллийг боловсруулах програм хангамжийн нэгдэл юм. Цаг бүртгэлийн систем хэрхэн ажилладаг вэ? Цагийн машинаар ажилчдын ажилдаа ирсэн болон ажилаас явсан цагийн мэдээллийг цуглуулах бөгөөд үүн дээр тулгуурлан ажилчдын ажилласан, хоцорсон, тасалсан, өвчтэй, чөлөөтэй цагийн тооцоог гаргадаг. Мөн ажилчдын ажилд ирсэн ажилаас явсан цагаас гадна цайны цаг болон ажилаар түр гарсан, уулзалтын гэх мэт нэмэлт цагуудыг бүртгэх боломжтой. Цаг бүртгэлийн системийн хэрэглээ, ач холбогдол Цаг бүртгэлийн систем ашигласанаар цагийн тооцоо хийх, цалин бодох үйл ажиллагаа нилээд хэмжээгээр хөнгөвчлөгдөх бөгөөд ажилтнуудаа бодитоор үнэлэх боломж бүрдэнэ. Ямар төрөл нь тохиромжтой вэ? Цаг бүртгэлийн төхөөрөмжийн дараах төрлүүд байдаг бөгөөд давуу болон сул талуудыг дурдав. Үүнд : Хурууны хээ танигчтай цагийн бүртгэ...

Тооллын систем

Тооллын систем Компьютерийн санах ойд бүх мэдээллийг 2тын тооллын системийн 0 ба 1ийн хослолуудаар илэрхийлэн хадгалдаг. Энэ нь компьютерийн санах ойд "Залгах" "Салгах" гэсэн төлвөөр илэрхийлэгддэг. Ямар ч тоо болон тэмдэгтүүдийг 2тын тооллын системээр илэрхийлэх боломжтой. Бид амьдрал дээр 10тын тооллын систем ашигладаг. Харин компьютер 2тын тооллын систем ашигладаг. Тэгхээр бидний бичиж буй тоог компьютер хүлээн аваад 2тын тооллын системд шилжүүлээд хадгалдаг. Эргэн бидэнд харуулахдаа мөн 2тоос 10труу хөрвүүлдөг байх нь.  Аливаа тоо, мэдээллийг 2тын тооллын системд дүрсэлхэд маш урт 0 ба 1ийн цифрээс бүтсэн дараалал гардаг бөгөөд энэ нь зарим тохиолдолд ашиглахад тийм ч тохиромжтой биш учир 16тын тооллын системийг мөн өргөн ашигладаг. 16тын тооллын систем нь 0,1,2,3,4,5,6,7,8,9,A,B,C,D,E гэсэн тэмдэгтүүдээр тэмдэглэгддэг. Дараах хүснэгтэнд 2т, 10т, 16т -ын тооллын системд 16 хүртлэх тоонуудыг хэрхэн дүрсэлдэгийг харуулав. __ 2 __ __ 10 __ __ 16 __ 0000 0 ...

Програм хангамж

Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Үндсэндээ програм хангамж нь техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг. Програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэдэн зуу, мянга хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг өөрөөр хэлбэл хүний маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шавхсан асар их тооцооллуудыг ч хэдхэн секундэд гүйцэтгэдэг.

Мэдээлэлийн технологи

Орчин үеийн хүн, байгууллага, улс орны хөгжлийг цахимжуулалт, мэдээллийн технологийн ололтыг хир нэвтрүүлсэнээр үнэлэх хандлагатай болж, хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь яах аргагүй Мэдээллийн Технологи болж байна. Өнөөдөр байгууллага хир зэрэг үр ашигтай ажиллах нь удирдлагын мэдлэг чадвар, ажлын туршлага, арга барил, удирдан манлайлж зохион байгуулах авьяас чадвараас гадна үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг нэвтрүүлэх, оновчтой шийдвэр гаргахад зүй зохистой мэдээллийн системийг ашиглахаас ихээхэн хамаардаг. Байгууллагын удирдлагын үндсэн үүрэг нь шийдвэр гаргалт билээ. Шийдвэр гаргалт оновчтой байх нь ашиглаж буй мэдээллийн бодит үнэн зөв, цаг хугацаандаа байх асудалтай шууд холбоотой. Мэдээллийн технологи гэж мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, оновчтой боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авахад зориулан ашиглах тоног төхөөрөмж болон програм хангамжийг ойлгож болно.