Posts

Showing posts from January, 2012

Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын стандарт

Image
"Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын ХХХ стандарт" гэж "ISO/IEC 9126-1" ОУын Програм хангамжийн инженерчлэлийн Чанарын стандартыг загвар болгон боловсруулж байсан стандарт бололтой баталгаажсан эсэхийг нь тодорхой мэдэхгүй ч хэн нэгэнд хэрэг болж магад гээд орууллаа. 1. Бүтцийн чанар Бүтцийн чанарт програм хангамжийн чанарын шинжүүдийг үйл ажиллагаа, итгэлт байдал, хэрэглээ, үр ашиг, аюулгүй байдал, үйлчилгээ, зөөврийн чанар гэсэн 7н тодорхойлолтын дагуу авч үздэг. Хэрэглэгчтэй харьцаж буй системийн хувьд үйл ажиллагаа, найдвартай байдал, хэрэглээ ба үр ашгийн хослол нь гаднаасаа хэрэглээний чанараар үнэлэгдэнэ.

Твиттерт бүртгэл үүсгэх

Image
Та одоохондоо твиттерийн тухай тодорхой мэдээлэлгүй байгаа бол энэ бичлэг ийг эхлээд уншихыг зөвлөх байна. 1. Дараах линкээр орно https://twitter.com/signup 2. Дараах формыг бөглөнө. Full name : Энэ хэсэгт твиттерт харагдах нэрээ бичнэ. Тухайлбал: Овог, нэр Email : Энд өөрийн эмайл хаягаа бичээрэй /Эмайл хаягаар баталгаажуулах эмайл ирж түүгээр бүртгэл тань баталгаажих учир үнэн зөв хаяг оруулах шаардлагатай шүү!/ Password : Нууц үгээ бичнэ. Таны нууц зод дор хаяж 6 тэмдэгтээс дээш урттай байх шаардлагатай. Username хэсэгт өөрийн твиттерийн нэрийг бичиж өгнө. Та хэрэглэгчийн нэрэндээ латин үсэг, доогуур зураас, тоо ашиглах боломжтой. Тухайлбал: Ganaa, Bat88, Bold_G гэх мэт. Энэ нэр бусад хэрэглэгчийн нэртэй давхардах учиргүй бөгөөд давхардах тохиолдолд хэрэглэгчийн нэрээ бичих талбарын ард улаан өнгөөр мэдэгдэл гарч ирнэ. Манайхан нэр давхардах асуудлыг ихэвчилэн овгийн эхний үсэгээ залгах байдлаар шийдсэн нь анзаарагддаг. 3. " Create my account " дараад л та твитте