Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын стандарт

"Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын ХХХ стандарт" гэж "ISO/IEC 9126-1" ОУын Програм хангамжийн инженерчлэлийн Чанарын стандартыг загвар болгон боловсруулж байсан стандарт бололтой баталгаажсан эсэхийг нь тодорхой мэдэхгүй ч хэн нэгэнд хэрэг болж магад гээд орууллаа.

1. Бүтцийн чанар
Бүтцийн чанарт програм хангамжийн чанарын шинжүүдийг үйл ажиллагаа, итгэлт байдал, хэрэглээ, үр ашиг, аюулгүй байдал, үйлчилгээ, зөөврийн чанар гэсэн 7н тодорхойлолтын дагуу авч үздэг. Хэрэглэгчтэй харьцаж буй системийн хувьд үйл ажиллагаа, найдвартай байдал, хэрэглээ ба үр ашгийн хослол нь гаднаасаа хэрэглээний чанараар үнэлэгдэнэ.

1.1. Үйл ажиллагаа
Үйл ажиллагаа нь програм хангамжийг тодорхой нөхцөлд хэрэглэх үед товлосон ба хөндлөнгийн хэрэгцээг хангах функцүүдийг нийлүүлэх програм хангамжийн бүтээгдэхүүний боломжын үзүүлэлт юм. Энэ нь хэрэгцээг хангахын тулд програм хангамж юу хийхийг голчлон авч үздэг.
  • Зохимжит байдал: Тодорхой даалгавар ба хэрэглэгчийн зорилтын хувьд програм хангамжийн бүтээгдэхүүний зохих тохиромжтой функцүүдийг нийлүүлэх чадвар. Функцүүд хэдийчинээ зөв бөгөөд тодорхой бичигдэнэ, зохимжит байдал төдийчинээ сайн болно.
  • Нарийвчлал: Зөв эсвэл зөвшөөрөгдсөн үр дүн эсвэл нарийвчлалын шаардлагатай төвшний үйлчлэлийг нийлүүлэх програм хангамжийн боломж. Функцүүд хэдийчинээ нарийн бөгөөд тодорхой бичигдэнэ, нарийвчлал төдийчинээ сайн болно.
  • Хамтын ажиллагаа: Нэг эсвэл хэд хэдэн системтэй харилцан үйлчлэх програм хангамжийн чадавхи. Өгөгдөл дамжуулалтын формат ба өгөгдөл солилцооны функцүүд хэдийчинээ зөв бичигдэнэ, хамтын ажиллагаа төдийчинээ сайжирна.
  • Үйл ажиллагааны баримтлал: Үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, тэдгээртэй төстэй стандартыг мөрдөж буй програм хангамжийн чадвар. Хэдийчинээ их үйл ажиллагааны дүрэм, стандарт, ёс журмыг барина, үйл ажиллагааны баримтлал төдийчинээ сайжирна.

1.2. Найдвартай байдал
Програм хангамжийн бүтээгдэхүүн нь тодорхой нөхцөлд тодорхой түвшний гүйцэтгэлтэйгээр үлдэх чадвар. Хэрэгцээ шаардлага, загварчлал, хэрэгжүүлэлтийн доголдлоос үүдэн найдвартай байдлын хязгаарлалт тавигддаг. Эдгээр доголдлуудаас шалтгаалсан дутагдлууд нь өнгөрсөн хугацаанаас илүү програм хангамжийн бүтээгдэхүүнийг хэрхэн ашигласан арга зам ба програмын сонгосон тохиргооноос хамаардаг.
  • Боловсронгуй байдал: Програм хангамжийн доголдлоос болсон алдаанаас болж програм гацахаас зайлсхийх чадвар. Програмд хэдийчинээ бага алдаа байна, боловсронгуй байдал төдийчинээ сайн байна.
  • Алдаа тэсвэрлэлт: Програм хангамж доголдох эсвэл тодорхой интерфейс гажуудах үед гүйцэтгэлийн тодорхой төвшинд эсэргүүцэн үлдэх програм хангамжийн чадвар. Програмын алдаанаас болж програм хэдийчинээ цөөн гацна, алдаа тэсвэрлэлт төдийчинээ сайн байна.
  • Сэргээлт: Доголдол гарах үед гүйцэтгэлийн тодорхой төвшин ба шууд үйлчилсэн өгөгдлийг сэргээх чадвар. Програм хэдийчинээ удаан ажиллагаатай бөгөөд доголдол гарсан үед эргэж хэдийчинээ түргэн эхэлнэ, сэргээлт төдийчинээ сайн байна.
  • Найдвартай байдлын баримтлал: Найдвартай байдалтай холбоотой хууль, дүрэм, тэдгээртэй төстэй стандартыг мөрдөж буй програм хангамжийн чадвар. Хэдийчинээ их найдвартай байдлын дүрэм, стандарт, ёс журмыг барина, найдвартай байдлын баримтлал төдийчинээ сайжирна.

1.3. Хэрэглээ
Програм хангамжийн бүтээгдэхүүнийг тодорхой нөхцөлд хэрэглэж байхад сурч дадах болон болон ойлгоход хялбар байдал ба хэрэглэгчийн сэтгэлийг татах байдал. Хэрэглэгчид нь програм хангамжийн хэрэглээнээс хамааралтай эсвэл ямар нэгэн байдлаар нөлөөлөх операторууд, эцсийн ба шууд бус хэрэглэгчид болно. Хэрэглээ нь програм хангамжийг хэрэглээнд бэлтгэхээс эхлээд үр дүнг үнэлэх хүртэл бүх үйлдлийн ялгаатай хэрэглэгчийн орчинг авч үзэх ёстой.
  • Ойлгомж: Програм хангамжийн тохиромжтой эсэхийг хэрэглэгчид ойлгуулах болон тодорхой нөхцөлд зохих үйлдлийг хэрхэн гүйцэтгэхийг илэрхийлэх програм хангамжийн бүтээгдэхүүний чадвар. Бүтээгдэхүүний баримтжуулалт хэдийчинээ бүрэн бөгөөд функцүүд тайлбарлалтгүй байна, ойлгомж төдийчинээ сайн байна. Энэ нь програм хангамжийн анхны төсөөлөл болон баримтжуулалтаас хамаарна.
  • Суралцах боломж: Програм хангамжийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч хэрэглэж сурах боломж. Бүтээгдэхүүний баримтжуулалт буюу тусламж функцүүд бүрэн байна суралцах боломж төдийчинээ сайн байна.
  • Ашиглах тохиромж: Програм хангамжийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч хянах болон түүнтэй ажиллах байдал. Програмтай ажиллахад хэдийчинээ тухтай, уян хатан байна ашиглах тохиромж төдийчинээ сайн байна. Тохиромжтой болгон өөрчлөх, тохируулах, суулгах боломж зэрэг нь ажиллагаат байдалд нөлөөлнө.
  • Таатай байдал: Програм хангамжийн бүтээгдэхүүний хэрэглэгчийн сэтгэлийг татах байдал. Бүтээгдэхүүний график гадаргуун хэсэг хэдийчинээ аятайхан харагдацтай бөгөөд хэрэглэгч өөртөө зориулан тохируулах боломж хэдийчинээ өндөр байна таатай байдал төдийчинээ сайн байна.
    Энэ нь хэрэглэгчийн сэтгэлийг татахын тулд зориулсан програм хангамжийн бүтээгдэхүүний өнгө төрх, график дизайн гэх мэт програм хангамжийн шинж тэмдгүүдээс хамаарна.
  • Хэрэглээний баримтлал: Хэрэглээтэй холбоотой хууль, дүрэм, тэдгээртэй төстэй стандартыг мөрдөж буй програм хангамжийн чадвар. Хэдийчинээ их хэрэглээтэй холбоотой дүрэм, стандарт, ёс журмыг барина, хэрэглээний баримтлал төдийчинээ сайжирна.

1.4. Үр ашиг
Тогтоосон нөхцөлд програм хангамжийн бүтээгдэхүүний хэрэглэж буй нөөцүүдийн нийлбэртэй нь харьцуулсан чадал. Жич : Нөөц гэдэгт бусад програм хангамж, системийн техник хангамжийн тохиргоо болон материал (хэвлэлийн цаас, Компакт диск) багтана.
  • Хугацааны харьцаа: Тогтоосон нөхцөлд програм хангамжийн бүтээгдэхүүний функц ажиллуулах үеийн хөдөлмөрийн бүтээмжийн хувь, боловсруулалтын хугацаа болон тохирох хариу чадвар. Бүтээгдэхүүний хариу өгөх хугацаа хэдийчинээ богино бөгөөд нэгж хугацаанд хэдийчинээ олон хүсэлт боловсруулж байна хугацааны харьцаа төдийчинээ сайн байна.
  • Ашиглалтын харьцаа: Тогтоосон нөхцөлд програм хангамжийн бүтээгдэхүүний функц ажиллуулах үед хэрэглэгдэх нөөцийн төрөл болон хэмжээ. Бүтээгдэхүүн хэдийчинээ бага нөөц шаардана ашиглалтын харьцаа төдийчинээ сайн байна.
  • Үр ашгийн баримтлал: Үр ашигтай холбоотой хууль, дүрэм, тэдгээртэй төстэй стандартыг мөрдөж буй програм хангамжийн чадвар. Хэдийчинээ их үр ашигтай холбоотой дүрэм, стандарт, ёс журмыг барина, үр ашгийн баримтлал төдийчинээ сайжирна.

1.5. Аюулгүй байдал
Зөвшөөрөгдөөгүй хүн эсвэл системд өгөгдөл болон мэдээлэл унших болон өөрчлөх боломжийг хааж мэдээллээ хамгаалж, зөвшөөрөгдсөн хүн буюу системийг нэвтрэх боломжоор хангах програм хангамжийн бүтээгдэхүүний чадвар.
Үүнд өгөгдөл дамжуулалт ч хамаатай.
  • Итгэмжлэл: Системээс хэрэглэх эрх олгогдохын өмнө хэрэглэгчийг нэгэн утгатай бөгөөд найдвартай таних чадвар.
  • Нууцлал
  • Түлхүүрлэлт
  • Аюулгүй байдлын баримтлал: Аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрэм, тэдгээртэй төстэй стандартыг мөрдөж буй програм хангамжийн чадвар. Хэдийчинээ их програмын аюулгүй байдалтай холбоотой дүрэм, стандарт, ёс журмыг барина, аюулгүй байдлын баримтлал төдийчинээ сайжирна.

1.6. Үйлчилгээ
Тогтоосон нөхцөлд програм хангамжийн бүтээгдэхүүний хэрэглэж буй нөөцүүдийн нийлбэртэй нь харьцуулсан чадал.
  • Дүн шинжилгээ хийх боломж: Програм хангамжийн доголдол, гацалтыг задлан боломж. Шаардлага эсвэл өөрчлөлтийн нөлөө хэдийчинээ сайн шинжлэгдэж, алдаа хялбар танигдана дүн шинжилгээ хийх боломж төдийчинээ сайн байна.
  • Өөрчлөгдөх чадвар: Тодорхой өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх боломж. Шаардлагатай өөрчлөлтүүд хэдийчинээ хялбар хийгдэх эсвэл алдаа хэдийчинээ хялбар засагдана өөрчлөгдөх чадвар төдийчинээ сайн байна.
  • Өргөтгөх боломжПрограмыг өргөтгөх боломж. Өргөтгөл хийх боломж хэдийчинээ хялбар байна өргөтгөх боломж төдийчинээ сайн байна.
  • Тогтвортой байдал: Програм хангамжийн өөрчлөлтийн улмаас үүсэх санамсаргүй нөлөөнөөс зайлсхийх чадвар. Өөрчлөлт хийгдэх боломж хэдийчинээ сайн эсвэл алдаа хэдийчинээ амжилттай засагдах боломжтой байна тогтвортой байдал төдийчинээ сайн байна.
  • Шалгагдах боломж: Програм хангамжийн батламжлагдах боломж. Шалгалт, тестүүдийг хэдийчинээ хялбар хийх боломжтой байна шалгагдах боломж төдийчинээ өндөр байна.
  • Үйлчилгээний баримтлал: Үйлчилгээтэй холбоотой хууль, дүрэм, тэдгээртэй төстэй стандартыг мөрдөж буй програм хангамжийн чадвар. Хэдийчинээ их үйлчилгээтэй холбоотой дүрэм, стандарт, ёс журмыг барина, үйлчилгээний баримтлал төдийчинээ сайжирна.

1.7. Зөөврийн чанар
Програм хангамжийн бүтээгдэхүүнийг нэг орчноос нөгөө орчин уруу шилжүүлэх боломж. Орчин нь байгууллага, техник хангамж, програм хангамжийг агуулна.
  • Зохицох чадвар: Програм хангамжид тусгагдсан зорилгоос бусад үйлдэл хэрэглэхгүйгээр янз бүрийн өгөгдсөн орчинд зохицох бүтээгдэхүүний чадвар.
  • Суурилуулалт: Тогтоосон орчинд програм хангамжийг суулгах боломж.
  • Зэрэгцэн орших чадвар: Нийтийн нөөцийг хамтран эзэмшдэг ерөнхий орчны бусад хамааралгүй програм хангамжтай зэрэгцэн орших чадвар.
  • Нөхвөрлөх боломж: Ижил орчинд ижил зорилготой бусад өгөгдсөн програм хангамжийн бүтээгдэхүүний оронд хэрэглэгдэх чадвар.
  • Зөөврийн чанарын баримтлал: Зөөврийн чанартай холбоотой хууль, дүрэм, тэдгээртэй төстэй стандартыг мөрдөж буй програм хангамжийн чадвар.

2. Хэрэглээний чанар
Хэрэглээний чанарын шинж тэмдгүүд нь хэрэглээний чанарыг үнэлэх ашигт ажиллагаа, хамгаалалт, хөдөлмөрийн бүтээмж, сэтгэл ханамж гэсэн дөрвөн тодорхойлолтоос бүрдэнэ.

2.1. Ашигт ажиллагаа
Товлосон зорилгод үнэн зөв бүрэн дүүрэн хүрэх нөхцөлийг хэрэглэгчид нээж өгөх програм хангамжийн бүтээгдэхүүний чадавх.

2.2. Хөдөлмөрийн бүтээмж
Тодорхой хэрэглээний ашигт ажиллагаанд хүрэхтэй холбоотой нөөцийн зохих хэмжээг зарцуулах боломжоор хэрэглэгчийг хангах програм хангамжийн бүтээгдэхүүний чадвар. Холбогдох нөөцүүдэд үйлдлийг дуусгах хугацаа, хэрэглэгчийн чармайлт, хэрэглээний материал ба санхүүгийн зардал багтана.

2.3. Хамгаалалт
Тодорхой хэрэглээний орчин, эд хөрөнгө, програм хангамж, хүмүүс болон бизнесийн хохирлын эрсдэлийн зөвшөөрөгдсөн төвшинд хүрэх бүтээгдэхүүний чадвар. Эрсдэл нь голдуу үйл ажиллагаа, аюулгүй байдал, найдвартай байдал, хэрэглээ эсвэл үйлчилгээний дутагдлын үр дагавар байдаг.

2.4. Сэтгэл ханамж
Програм хангамжийн бүтээгдэхүүний тодорхой хэрэглээний үед хэрэглэгчийн таашаалд нийцэх байдал. Сэтгэл ханамжид хэрэглэгчийн бүтээгдэхүүнтэй харьцах хариу үйлдэл ба бүтээгдэхүүний хэрэглээ рүү хандлагыг агуулна.

Comments

Popular posts from this blog

Компьютерийн нэвтрэх нууц үгээ мартсан уу?

Тооллын систем

Алгоритм ерөнхий ойлголтууд