Posts

Showing posts from February, 2013

Блог ба боломжууд...

Image
Жилийн өмнө блогийн боломжуудын тухай нэг танилцуулга хийсэн юм түүнийгээ ярианы хэлнээс бичгийн хэлрүү хөрвүүлэх санаатай ноороглоод бүтэн жил болчихжээ...  Блогийн талаар өмнө Блог гэж юу вэ? бичлэгээр товч танилцуулсан. Энэхүү бичлэгээрээ өмнө бичлэг т дурдагдаагүй блог ашиглан өөрт бий болгож болох зарим боломжуудыг танилцуулъя! 1. Үнэгүй, хялбар хувийн вэб сайт Блог бол үнэгүй, ашиглахад хялбар, шинээр үүсгэхэд таниас ямар нэг төсөв санхүү шаардахгүй хувийн сайттай болох боломж юм. Гэхдээ танд блогоо хөгжүүлэх, түүндээ цаг зав гаргах сэтгэл, тухайн сэдвээр бичих сонирхол, тодорхой зорилго байх хэрэгтэй. Үргэлжлэл үгүй бол эхлэл байхын хэрэг юун? блог үүсгээд мартсанаас үүсгэтлээ өөрийгөө бэлтгээд одоо л бичдэг цаг гэж бодох үедээ зорилгоо тодорхойлоод, цаг зав гаргаад бичиж эхлэх нь зүйтэй.

Вэб сайтад стандарт бус фонт ашиглах

Сайтын стандарт фонтын сан тун дульмаг байдгаас фонт оруулж ирж ашиглах шаардлага гардаг. Үүний тулд ашиглах фонтынхоо файлыг сайтынхаа хавтаст хуулаад дарах байдлаар css-ээр фонтоо тодорхойлоод ашиглаж болно.

Компьютерийн нэвтрэх нууц үгээ мартсан уу?

Image
Өмнө нь хүмүүс компьютерийн нууц үгээ мартчихлаа яахав? гэж асуухад нь залхуу тархи "над мэт нөхөд тийм амархан өөрчилчихдөг юм бол компьютерт нууц үг хийх ямар хэрэг байхав" гэж бодоод өнгөрдөг байлаа. Саяхан шаардлага гараад Гүүгл ахаас асуусан " Шийдэж болохгүй асуудал гэж үгүй гагцхүү шийдэл залхуурлаас хол юм " л гэж бодогдов.