Posts

Showing posts from December, 2011

Твиттерчид

Image
Хүмүүс твиттерийг янз бүрийн зорилгоор, янз бүрийн байдлаар ашигладаг л даа өөрийн ажигласнаар твиттерчидийг ангилах гээд үзье: 1. Алдартнууд Ихэвчилэн бүх амьдрал нь олны анхаарлын төвд байдаг хүмүүс дэлхийд алдартай урлаг, спортын одууд, нөлөө бүхий улс төрч, бизнесменүүд дэмжигч, фенүүддээ бодит мэдээлэл хүргэхээр, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж өөрийн үзэл бодлоо хуваалцахаар твиттер ашигладаг. Тэд төдийлөн хүмүүсийг дагаад байдаггүй л дээ учир нь тэдний  зорилго сонсох бус ярих, хааяа л дагагсдынхаа асуултанд хариу бичдэг байх. 2. Мэдлэг, мэдээллээ хуваалцагчид Шинэ зүйл олж мэдвэл хамгийн түрүүнд твиттерт орж ирж бичдэг хүмүүс, тэднийг дагах нь мэдээж ашигтай, шинэ мэдлэг, мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй олж авна. 3. Бизнесийн зорилгоор ашиглагчид Сүүлийн үед байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, шинэ мэдээ мэдээлэлээ хэрэглэгчиддээ хүргэх, хэрэглэгчидтэйгээ ойр байх тэдний санаа бодлыг сонсох зорилгоор твиттер ашигладаг болсон

Твиттер гэж юу вэ?

Image
Твиттер гэж юу вэ? Twitter  гэдэг нь жиргээ гэсэн утгатай үг. Твиттерийг хүмүүс ихэвчилэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох,  цаг алдалгүй мэдээлэл түгээх, хэрэглэгч танилуудтайгаа харилцах зорилгоор ашигладаг. Твиттерийн талаар олон тодорхойлолт хэлж болно л доо " Богино хэмжээний блог ", " Real-time мэдээллийн сүлжээ " гээд л...  " Богино хэмжээний блог"   Нэг төрлийн блог юм даа. Ялгаа нь энэ блогт бичих бичлэгүүд тань 140 тэмдэгтэд багтсан байх шаардлагатай. Гэхдээ энэ нь ч бас цөөн үгээр аливаа зүйлийг илэрхийлэх чадварт сургах сайн талтай шүү. " Real-time мэдээллийн сүлжээ "   Эгшин тутамд танд мэдээлэл хүргэж, бас таны мэдээллийг түгээж байна гэсэн үг. Таны дагасан хүмүүс/following/-ийн жиргээ/бичсэн зүйл/ секунд тутамд таны дэлгэц дээгүүр урсаж байх болно мөн мэдээж таныг дагагчид /followers/-д таны жиргээнүүд тухай бүр харагдана.   "Нийгмийн толь" Олон хүний жиргээнээс нийгмийн олон үйл явц тэдгээрийн талаарх о