Posts

Showing posts from February, 2012

Програмын баримтжуулалт

Image
Аливаа програм хангамж заавал баримт бичигтэй байх шаардлагатай. Учир нь байгууллагын үйл ажиллагаа, хууль дүрэм, хүний хэрэгцээ шаардлага байнга өөрчлөгдөж байдагтай холбогдуулан програм хангамжийг өөрчилөх шаардлага заавал гардаг. Өөрчлөлт хийх шаардлагатай програмын баримт бичиг үйлдэгдээгүйгээс өөрчлөлт хийхэд илүү төвөгтэй болж энэ нь маш их цаг хугацаа хөрөнгө хүч зарцуулсан үйл явц болдог.

Твиттерийг хэрхэн хэрэглэх вэ?

Image
Та твиттерийн тухай тодорхой ойлголтгүй байгаа бол: " Твиттер гэж юу вэ? " Твиттерийн хэрэглэгч болж хараахан амжаагүй бол: " Твиттерт бүртгэл үүсгэх " бичлэгүүдээр зочилж мэдээлэл аваарай! Твиттерийн анхны зорилго нь Та юу хийж байна гэсэн асуултанд хариулах байсан боловч одоо ихэвчилэн үзэл бодолоо солилцохоор хэрэглэдэг болсон тухай өмнөх бичлэгт дурьдсан. Та жиргээгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол үгээ What’s happening? цонхонд бичээд tweet дараарай! Жиргэхээс гадна хүмүүсийг дагах, дагуулах тухай асуудал их чухал. Та шинэ гишүүн бол эхлээд Profile->Edit your profile -руу орж Bio талбарыг бөглөж өөрийн зурагаа оруулаарай! хэрэв та зургаа оруулаагүй бол таны зургийн оронд өндөгний зураг харагддаг. Яагаад өндөгний зураг байдагийг та бараг ойлгож байгаа биз дээ. Болжмор болж амжаагүй байна л гэсэн санаа. :-)

Блог гэж юу вэ?

Image
  Блогийг олон талаас нь харж янз бүрийн тодорхойлолт өгч болно энгийнээр вэб сайтын нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар тул хүссэн хүн бүрт интернэт орчинд өөрийн хувийн талбарыг үүсгэн түүнийгээ өөрийн хүссэнээр баяжуулах боломжийг олгодогоороо давуу талтай.