Posts

Showing posts from March, 2011

Тооллын систем

Тооллын систем Компьютерийн санах ойд бүх мэдээллийг 2тын тооллын системийн 0 ба 1ийн хослолуудаар илэрхийлэн хадгалдаг. Энэ нь компьютерийн санах ойд "Залгах" "Салгах" гэсэн төлвөөр илэрхийлэгддэг. Ямар ч тоо болон тэмдэгтүүдийг 2тын тооллын системээр илэрхийлэх боломжтой. Бид амьдрал дээр 10тын тооллын систем ашигладаг. Харин компьютер 2тын тооллын систем ашигладаг. Тэгхээр бидний бичиж буй тоог компьютер хүлээн аваад 2тын тооллын системд шилжүүлээд хадгалдаг. Эргэн бидэнд харуулахдаа мөн 2тоос 10труу хөрвүүлдөг байх нь.  Аливаа тоо, мэдээллийг 2тын тооллын системд дүрсэлхэд маш урт 0 ба 1ийн цифрээс бүтсэн дараалал гардаг бөгөөд энэ нь зарим тохиолдолд ашиглахад тийм ч тохиромжтой биш учир 16тын тооллын системийг мөн өргөн ашигладаг. 16тын тооллын систем нь 0,1,2,3,4,5,6,7,8,9,A,B,C,D,E гэсэн тэмдэгтүүдээр тэмдэглэгддэг. Дараах хүснэгтэнд 2т, 10т, 16т -ын тооллын системд 16 хүртлэх тоонуудыг хэрхэн дүрсэлдэгийг харуулав. __ 2 __ __ 10 __ __ 16 __ 0000 0

Програм хангамж

Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Үндсэндээ програм хангамж нь техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг. Програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэдэн зуу, мянга хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг өөрөөр хэлбэл хүний маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шавхсан асар их тооцооллуудыг ч хэдхэн секундэд гүйцэтгэдэг.

Мэдээлэлийн технологи

Орчин үеийн хүн, байгууллага, улс орны хөгжлийг цахимжуулалт, мэдээллийн технологийн ололтыг хир нэвтрүүлсэнээр үнэлэх хандлагатай болж, хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь яах аргагүй Мэдээллийн Технологи болж байна. Өнөөдөр байгууллага хир зэрэг үр ашигтай ажиллах нь удирдлагын мэдлэг чадвар, ажлын туршлага, арга барил, удирдан манлайлж зохион байгуулах авьяас чадвараас гадна үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг нэвтрүүлэх, оновчтой шийдвэр гаргахад зүй зохистой мэдээллийн системийг ашиглахаас ихээхэн хамаардаг. Байгууллагын удирдлагын үндсэн үүрэг нь шийдвэр гаргалт билээ. Шийдвэр гаргалт оновчтой байх нь ашиглаж буй мэдээллийн бодит үнэн зөв, цаг хугацаандаа байх асудалтай шууд холбоотой. Мэдээллийн технологи гэж мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, оновчтой боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авахад зориулан ашиглах тоног төхөөрөмж болон програм хангамжийг ойлгож болно.