Posts

Showing posts from July, 2011

Цаг бүртгэлийн систем

Image
Цаг бүртгэлийн систем гэж юу вэ? Цаг бүртгэлийн систем гэж ажилчдын ирсэн явсан цагийг бүртгэх зориулалттай, хурууны хээ, нүүр царай таних болон карт уншдаг төхөөрөмж болон цаг бүртгэлийн мэдээллийг боловсруулах програм хангамжийн нэгдэл юм.
Цаг бүртгэлийн систем хэрхэн ажилладаг вэ? Цагийн машинаар ажилчдын ажилдаа ирсэн болон ажилаас явсан цагийн мэдээллийг цуглуулах бөгөөд үүн дээр тулгуурлан ажилчдын ажилласан, хоцорсон, тасалсан, өвчтэй, чөлөөтэй цагийн тооцоог гаргадаг. Мөн ажилчдын ажилд ирсэн ажилаас явсан цагаас гадна цайны цаг болон ажилаар түр гарсан, уулзалтын гэх мэт нэмэлт цагуудыг бүртгэх боломжтой.
Цаг бүртгэлийн системийн хэрэглээ, ач холбогдол Цаг бүртгэлийн систем ашигласанаар цагийн тооцоо хийх, цалин бодох үйл ажиллагаа нилээд хэмжээгээр хөнгөвчлөгдөх бөгөөд ажилтнуудаа бодитоор үнэлэх боломж бүрдэнэ.
Ямар төрөл нь тохиромжтой вэ?
Цаг бүртгэлийн төхөөрөмжийн дараах төрлүүд байдаг бөгөөд давуу болон сул талуудыг дурдав. Үүнд : Хурууны хээ танигчтай цагийн бүртгэлийн систе…