Posts

Showing posts from January, 2011

С.Өлзийбаяр - ИХ МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Image
Хураангуй Монголчуудын төдийгүй дэлхий дахины төрт ёсны уламжлалын түүхэнд хамгийн тодоор үлдсэн ул мөр бол Эзэн Богд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улс юм. Дэлхий дахинаа хоёрдох мянганы сод хүн Чингис хаан түүхэнд мөнхөрч өнөөгийн бидэнд өнгөрснийг сануулж, ирээдүйг зөгнүүлж байна. Их Монгол Улсын 800 жилийн ойг угтан тэмдэглэх цагийн бүтээн байгуулалтаар залгамжлуулан өрнүүлж, өнгөрсөн ба ирээдүйг залган зангидах нь өнөө цагийн бидэнд үүрэг болон оногджээ. Би энэхүү сэдвийг сонирхон судлахдаа Чингис хааныг зөвхөн түүхэн жанжины хувьд бус аугаа том сэтгэгч, шилдэг менежер, мэдээллийн системийг үндэслэгч байсан түүхэн хүн гэдэг талаас нь хүргэхийг хичээлээ.