Posts

Showing posts from September, 2011

Алгоритм ерөнхий ойлголтууд

Image
Алгоритм гэж юу вэ? Алгоритм гэдэг нь нэг үгээр хэлбэл тодорхой нэг төлвөөс зорилгодоо хүрэх хүртлэх Арга зам ( алхмуудын дараалал ) юм. Бид өдөр тутмын амьдралдаа байнга л алгоритм зохиож түүнийгээ хэрэгжүүлж байдаг. Жишээ нь зам гатлахдаа: Хэрэв ногоон гэрэл ассан байвал :  Гарцаар гарна Асаагүй бол / өөрөөр улаан гэрэл асаалттай бол /   Ногоон гэрэл асахыг хүлээнэ   Ногоон гэрэл асангуут гарцаар гарна...  ...гэх мэтчилэн бид өөрсдөө анзаардаггүй боловч олон алгоритмууд зохиож түүнийгээ байнга л амьдралдаа хэрэглэсээр л байдаг. Бодлогоор бол бодлогын анхны өгөгдөлүүд дээр үйлдлүүдээ дэс дараагаар хийгээд хариуг олох тэр алхмуудын дараалал гэж ойлгож болно. 36:2+(45-39)*8=? илэрхийллийг бодохдоо 1.       45-39=6 2.       36:2=18 3.       6*8=48 4.       18+48=66 гэсэн дарааллаар бодно. Дурын a:b+(c-d)*e=? Илэрхийллийн хувьд дээрх үйлдлийн дараалал биелэх бөгөөд алгоритм нь: 1.       c – d = ? / х гэе / 2.       a : b = ? / у гэе / 3.       х * e = ? /z гэе / 4.       у