Алгоритм ерөнхий ойлголтууд

Алгоритм гэж юу вэ? Алгоритм гэдэг нь нэг үгээр хэлбэл тодорхой нэг төлвөөс зорилгодоо хүрэх хүртлэх Арга зам (алхмуудын дараалал) юм. Бид өдөр тутмын амьдралдаа байнга л алгоритм зохиож түүнийгээ хэрэгжүүлж байдаг. Жишээ нь зам гатлахдаа:
  • Хэрэв ногоон гэрэл ассан байвал
            • Гарцаар гарна
  • Асаагүй бол /өөрөөр улаан гэрэл асаалттай бол/ 
            • Ногоон гэрэл асахыг хүлээнэ
            •  Ногоон гэрэл асангуут гарцаар гарна... 
...гэх мэтчилэн бид өөрсдөө анзаардаггүй боловч олон алгоритмууд зохиож түүнийгээ байнга л амьдралдаа хэрэглэсээр л байдаг.
Бодлогоор бол бодлогын анхны өгөгдөлүүд дээр үйлдлүүдээ дэс дараагаар хийгээд хариуг олох тэр алхмуудын дараалал гэж ойлгож болно.
36:2+(45-39)*8=? илэрхийллийг бодохдоо
1.      45-39=6
2.      36:2=18
3.      6*8=48
4.      18+48=66
гэсэн дарааллаар бодно.
Дурын a:b+(c-d)*e=? Илэрхийллийн хувьд дээрх үйлдлийн дараалал биелэх бөгөөд алгоритм нь:
1.      c – d = ? /х гэе/
2.      a : b = ? /у гэе/
3.      х * e = ? /z гэе/
4.      у + z = ? /Бодлогын хариу/
дээрх жишээ нь алгоритмын хувьсагчийн утгуудын a=36; b=2; c = 45; d=39; e=8; байх тохиолдол дахь бодолт болж байна.
Алгоритмын үндсэн зорилго нь бодлого бодох хамгийн хялбар арга замыг эрэлхийлэх, түүнд тохирсон үндсэн томъёоллыг тодорхойлход оршино.

Алгоритмын чанарууд
a.      Дискрет чанар: Алгоритм нь өмнөх алхмуудын утгаар тодорхой дүрмийн дагуу дараагийн утгыг олох тусдаа алхмуудаас бүтнэ.
b.      Тодорхой байх чанар: алгоритмын үйлдэл бүр нь тус тусдаа утгатайгаар ойлгогддог гүйцэтгэгч нь тэдгээрийг ялгаж ойлгодог байх.
c.       Төгсгөлөг байх чанар: Алгоритм нь тухайн өгөгдлөөс хамааран хэдэн ч алхамаар эцсийн зорилгодоо хүрч болох боловч алхам нь төгсгөлөг тооны байна.
d.      Үр дүнтэй байх чанар: Алгоритмыг биелүүлхэд заавал тодорхой үр дүн гардаг байх ёстой
e.       Нийтлэг чанар: Алгоритм нь тухайн нэг төрлийн бүх өгөгдөлд хүчинтэй байна.

Алгоритмын үндсэн үйлдлүүд:
a.      Зарлах үйлдэл : Тухайн алгоритмд ямар ямар хувьсагчууд ашиглахыг тодорхойлж зарлаж өгнө.
b.      Утга оруулах үйлдэл : Алгоритмын эцсийн зорилго болох утгыг олход мэдээж эхлээд тодорхой хувьсагчуудын утгууд мэдэгдэж байх ёстой бөгөөд тэдгээрийг алгоритмд утга оруулах алхамыг ашиглан оруулж/тодорхойлж/ өгнө.
c.       Утга олгох үйлдэл : Алгоритмд аливаа үйлдлийг хийгээд үр дүнг нь хувьсагчид хадгалдаг. Тухайн хувьсагчид утга олгох үйлдлийг хэлнэ.
d.      Хэвлэх үйлдэл : Хэрэгтэй хувьсагчийн утга, тайлбар, алгоритмын үр дүнг харуулахад ашиглана.
e.       Нөхцөл шалгах үйлдэл : Ямар нэг нөхцөл биелэх эсэхээс хамааран ямар нэг үйлдэл хийх эсэх, 2 үйлдлийн алийг хийхээ шийддэг тохиолдолд ашиглана.

Алгоритмын ангилал: Алгоритмын үйлдлүүдийн биелэх дараалал, тооноос хамааран шугаман, салаалсан, давталттай гэж 3 ангилна.
f.        Шугаман : Алгоритмын бүх үйлдлүүд зөвхөн нэг удаа биелэдэг.
g.      Салаалсан : Ямар нэгэн хувьсагчийн утгаас хамаарч 2 үйлдлийн аль нэгийг хийдэг.
h.      Давталттай : Өгөгдлийн утгаас хамааран нэг үйлдэл нэг болон түүнээс олон удаа давтагддаг алгоритмыг хэлнэ.

Алгоритмыг дүрслэх: Алгоритмыг дараах хэлбэрээр дүрсэлдэг.
a.      Ердийн харилцааны хэлээр: Хүмүүсийн ердийн харилцааны хэл ашиглан алгоритмын алхмуудыг тайлбарлан бичдэг. /Дээр зам гатлах алгоритмыг энэ хэлбэрээр дүрслэв./
b.      Блок схемээр: Геометрийн дүрсүүд алгоритмын өөр өөр үйлдлийг илэрхийлэх бөгөөд тэдгээр дүрсүүд дотор тухайн дүрсэд харгалзах үйлдлийг математикийн томъёоллоор бичиж өгдөг. /Үүнийг цаашид дэлгэрэнгүй тайлбарлана./
c.       Програмчлалын хэлээр: Програмчлалын ямар нэг хэл ашиглан дүрслэхийг хэлнэ.

Comments

  1. Windows7 deer taarah Pascal oldohgui biz.
    TISd pascal orood bhiin. uuruu bagsh bish biz

    ReplyDelete
  2. Энд заавартайгаа суулгацтайгаа байна даа. http://blog.bestsoftware4download.com/2010/02/how-to-install-turbo-pascal-on-windows-7-64bit/
    МУИС-д ч гэсэн ордог. Муу юм байхгүй шдээ хэхэ...

    ReplyDelete
    Replies
    1. өөр гоё алгоритмийн жишээ байна уу

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Компьютерийн нэвтрэх нууц үгээ мартсан уу?

Тооллын систем