Блог ба боломжууд...

Жилийн өмнө блогийн боломжуудын тухай нэг танилцуулга хийсэн юм түүнийгээ ярианы хэлнээс бичгийн хэлрүү хөрвүүлэх санаатай ноороглоод бүтэн жил болчихжээ... 

Блогийн талаар өмнө Блог гэж юу вэ? бичлэгээр товч танилцуулсан. Энэхүү бичлэгээрээ өмнө бичлэгт дурдагдаагүй блог ашиглан өөрт бий болгож болох зарим боломжуудыг танилцуулъя!

1. Үнэгүй, хялбар хувийн вэб сайт
Блог бол үнэгүй, ашиглахад хялбар, шинээр үүсгэхэд таниас ямар нэг төсөв санхүү шаардахгүй хувийн сайттай болох боломж юм. Гэхдээ танд блогоо хөгжүүлэх, түүндээ цаг зав гаргах сэтгэл, тухайн сэдвээр бичих сонирхол, тодорхой зорилго байх хэрэгтэй.
Үргэлжлэл үгүй бол эхлэл байхын хэрэг юун? блог үүсгээд мартсанаас үүсгэтлээ өөрийгөө бэлтгээд одоо л бичдэг цаг гэж бодох үедээ зорилгоо тодорхойлоод, цаг зав гаргаад бичиж эхлэх нь зүйтэй.



2. Бичгийн ур чадвараа хөгжүүлэх
Өөрийн үзэл бодлоо өөрийн үгээр бичих нь мэдлэгээ цэгцлэх, үзэл бодлоо оновчтой илэрхийлэх болоод бичгийн ур чадвараа хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга. 

3. Үнэ цэнээ өсгөх
Өөрийн эзэмшсэн, эзэмшиж буй мэргэжлийнхээ чиглэлээр блог хөтлөх нь өөрийн мэргэжлээ бусдад таниулах, мэдээллээ хуваалцах, мэдлэгээ цэгцлэх, ажлын байрны санал ч хүлээн авах боломжийг танд олгоно.
Мөн та блогоор дамжуулан олон нийтэд ажиллаж буй байгууллагынхаа үйл ажиллагааны талаар эерэг мэдээлэл өгч, цахим орчинд байгууллагынхаа талаар эерэг уур амьсгал, оновчтой мэдээллийн сан бүрдүүлж чадсанаар байгууллагын үнэ цэнэтэй ажилтан болох ч боломж бий.


4. Орлогоо нэмэгдүүлэх
Блог бичиж хувийн сонирхол хоббигоо хөгжүүлэнгээ мөнгө олох боломж ч бас бий. Хамгийн түгээмэл мөнгө олон арга бол баннер байрлуулах мөн та блог ертөнцөд тодорхой хэмжээнд өөрийн нэр хүндийг бүрдүүлж чадсан бол ямар нэг байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар өөрийн сэтгэгдлээ ч юмуу, PR маягийн нийтлэл бичээд мөнгө босгож ч бас болно шүү дээ. Баннер байршуулах үйлчилгээний үндсэн зарчим нь блогт баннер байрлуулаад тухайн блогоос баннераар дамжин сурталчилгааруу, линкрүү хандсан тоогоор блогчинг цалинжуулдаг. Батбилэг гэдэг монгол залуу зөвхөн баннер байршуулах үйлчилгээнээс сар бүр 10000$-18000 долларын цалин авдаг. Танд ч бас ийм боломж бий...

5. Цаг хугацаа хэмнэх
Амьдралаа хайрлаж байгаа бол цаг хугацааг хайрла! гэсэн үг бий.
Блогийн танд өгөх маш олон боломжуудын нэг бол цаг хугацаа хэмнэх юм. Ажлын болон бусад шаардлагаар нэг л зүйлийн талаар олон хүнд мэдээлэл өгөх шаардага их гардаг олон хүнийг нэг газар цуглуулаад тайлбар хийх боломж хомс байдагаас нэг л зүйлээ олон давтаж тайлбарлах болдог. Үүнд маш их цаг хугацаа зарцуулна мөн нэг л ижил зүйлийг олон дахин тайлбарласаар хүн өөрөө түүнээсээ залхаж стресстдэг...
Танд ийм асуудал тулгарвал түүнийгээ зүгээр л блогтоо биччих. Нэг л удаа бич дараагийн удаа өөр нэгэн асуувал блогийнхоо линкийг явуулахад л хангалттай шүү дээ...

6. Хүмүүнлэгийг үйлст оролцох
Сүүлийн үед монгол залуус интернэт, цахим хуудсаар нэгдэн олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Эдгээрийн нэг бол блогчидын дунд өрнөж буй ЗАРЛИГ хүмүүнлэгийн хөдөлгөөн. Та блогынхоо аль нэг хэсэгт Зарлиг хөдөлгөөний баннерыг байршуулсанаар зохион байгуулагчид баннераар дамжуулан дэмжигч байгууллагуудын рекламыг цацаж түүгээр олсон орлогоор “Хүүхдийн эмнэлэг” барих зорилготой. Та зарлиг хөдөлгөөн, түүнтэй төстэй үйл ажиллагаа бүхий хөдөлгөөнүүдэд нэгдсэнээр блог бичингээ хүмүүнлэгийн үйлст гар бие оролцож байна гэсэн үг.
Мөн өөр хэлбэрүүд ч байж болно. Тухайлбал блогоор дамжуулан тодорхой хүрээлэл үүсгэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа санаачлан зохион байгуулах, дэмжиж ажиллах гэх мэт...

Гэх мэтчилэн өөр олон боломжууд бий л дээ... Одоохондоо хүн бүрт үүсч болох хэдхэн боломжийг танилцууллаа. Илүү чухал боломжууд магадгүй өмнө бичлэг-т дурьдагдсан байх!

Comments

  1. I have read so many articles or reviews about the blogger lovers
    but this article is genuinely a nice article, keep it up.



    my web page :: seo agency india

    ReplyDelete
  2. It's impressive that you are getting ideas from this article as well as from our dialogue made at this time.

    Also visit my blog post ... viagra tablets

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Компьютерийн нэвтрэх нууц үгээ мартсан уу?

Тооллын систем

Алгоритм ерөнхий ойлголтууд