Програмын баримтжуулалт

Аливаа програм хангамж заавал баримт бичигтэй байх шаардлагатай. Учир нь байгууллагын үйл ажиллагаа, хууль дүрэм, хүний хэрэгцээ шаардлага байнга өөрчлөгдөж байдагтай холбогдуулан програм хангамжийг өөрчилөх шаардлага заавал гардаг. Өөрчлөлт хийх шаардлагатай програмын баримт бичиг үйлдэгдээгүйгээс өөрчлөлт хийхэд илүү төвөгтэй болж энэ нь маш их цаг хугацаа хөрөнгө хүч зарцуулсан үйл явц болдог.
Баримт бичигт програм хангамж хийх хэрэгцээ шаардлага, програмын анализ дизайн, өгөгдлийн сангийн зохион байгуулалт, кодын зохион байгуулалт, кодчилолын шийдэлүүд, өөрчлөлтийн баримтжуулалт гэх мэт програм хангамжтай холбоотой бүх бичиг баримтууд байх ёстой. Баримт бичиг үйлдсэнээр програм хангамжийг өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалтыг хялбар шийдэх, эрсдэлээ бууруулах болон програмын үндсэн үйл ажиллагаа кодчилолыг ойлгох, алдааг хурдан шуурхай олох, алдаагүй үнэн зөв засаж сайжруулах боломжийг олгодог.

Comments

  1. Tuhain program hangamjiin tsar hvreeg togtooh vvnii tuld barimtjuulalt sn hiigdsen bol daraa ni vvseh asuudaliin huwid magadlal ers buurahaas gadna SE hvnii huwid hamgiin ehend bh shaardlagatai dadal yum

    ReplyDelete
  2. Тийм шүү.
    Хязгаарлалтуудыг сайн тодорхойлохгүй бол хийх явцад шинэ санаа гарсаар систем хэт нүсэр болчих гээд байдаг тал бий.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Компьютерийн нэвтрэх нууц үгээ мартсан уу?

Тооллын систем

Алгоритм ерөнхий ойлголтууд