Posts
Алгоритм ерөнхий ойлголтууд
- Get link
- X
- Other Apps
Алгоритм гэж юу вэ? Алгоритм гэдэг нь нэг үгээр хэлбэл тодорхой нэг төлвөөс зорилгодоо хүрэх хүртлэх Арга зам ( алхмуудын дараалал ) юм. Бид өдөр тутмын амьдралдаа байнга л алгоритм зохиож түүнийгээ хэрэгжүүлж байдаг. Жишээ нь зам гатлахдаа: Хэрэв ногоон гэрэл ассан байвал : Гарцаар гарна Асаагүй бол / өөрөөр улаан гэрэл асаалттай бол / Ногоон гэрэл асахыг хүлээнэ Ногоон гэрэл асангуут гарцаар гарна... ...гэх мэтчилэн бид өөрсдөө анзаардаггүй боловч олон алгоритмууд зохиож түүнийгээ байнга л амьдралдаа хэрэглэсээр л байдаг. Бодлогоор бол бодлогын анхны өгөгдөлүүд дээр үйлдлүүдээ дэс дараагаар хийгээд хариуг олох тэр алхмуудын дараалал гэж ойлгож болно. 36:2+(45-39)*8=? илэрхийллийг бодохдоо 1. 45-39=6 2. 36:2=18 3. 6*8=48 4. 18+48=66 гэсэн дарааллаар бодно. Дурын a:b+(c-d)*e=? Илэрхийллийн хувьд дээрх үйлдлийн дараалал биелэх б...
Цаг бүртгэлийн систем
- Get link
- X
- Other Apps
Цаг бүртгэлийн систем гэж юу вэ? Цаг бүртгэлийн систем гэж ажилчдын ирсэн явсан цагийг бүртгэх зориулалттай, хурууны хээ, нүүр царай таних болон карт уншдаг төхөөрөмж болон цаг бүртгэлийн мэдээллийг боловсруулах програм хангамжийн нэгдэл юм. Цаг бүртгэлийн систем хэрхэн ажилладаг вэ? Цагийн машинаар ажилчдын ажилдаа ирсэн болон ажилаас явсан цагийн мэдээллийг цуглуулах бөгөөд үүн дээр тулгуурлан ажилчдын ажилласан, хоцорсон, тасалсан, өвчтэй, чөлөөтэй цагийн тооцоог гаргадаг. Мөн ажилчдын ажилд ирсэн ажилаас явсан цагаас гадна цайны цаг болон ажилаар түр гарсан, уулзалтын гэх мэт нэмэлт цагуудыг бүртгэх боломжтой. Цаг бүртгэлийн системийн хэрэглээ, ач холбогдол Цаг бүртгэлийн систем ашигласанаар цагийн тооцоо хийх, цалин бодох үйл ажиллагаа нилээд хэмжээгээр хөнгөвчлөгдөх бөгөөд ажилтнуудаа бодитоор үнэлэх боломж бүрдэнэ. Ямар төрөл нь тохиромжтой вэ? Цаг бүртгэлийн төхөөрөмжийн дараах төрлүүд байдаг бөгөөд давуу болон сул талуудыг дурдав. Үүнд : Хурууны хээ танигчтай цагийн бүртгэ...
Тооллын систем
- Get link
- X
- Other Apps
Тооллын систем Компьютерийн санах ойд бүх мэдээллийг 2тын тооллын системийн 0 ба 1ийн хослолуудаар илэрхийлэн хадгалдаг. Энэ нь компьютерийн санах ойд "Залгах" "Салгах" гэсэн төлвөөр илэрхийлэгддэг. Ямар ч тоо болон тэмдэгтүүдийг 2тын тооллын системээр илэрхийлэх боломжтой. Бид амьдрал дээр 10тын тооллын систем ашигладаг. Харин компьютер 2тын тооллын систем ашигладаг. Тэгхээр бидний бичиж буй тоог компьютер хүлээн аваад 2тын тооллын системд шилжүүлээд хадгалдаг. Эргэн бидэнд харуулахдаа мөн 2тоос 10труу хөрвүүлдөг байх нь. Аливаа тоо, мэдээллийг 2тын тооллын системд дүрсэлхэд маш урт 0 ба 1ийн цифрээс бүтсэн дараалал гардаг бөгөөд энэ нь зарим тохиолдолд ашиглахад тийм ч тохиромжтой биш учир 16тын тооллын системийг мөн өргөн ашигладаг. 16тын тооллын систем нь 0,1,2,3,4,5,6,7,8,9,A,B,C,D,E гэсэн тэмдэгтүүдээр тэмдэглэгддэг. Дараах хүснэгтэнд 2т, 10т, 16т -ын тооллын системд 16 хүртлэх тоонуудыг хэрхэн дүрсэлдэгийг харуулав. __ 2 __ __ 10 __ __ 16 __ 0000 0 ...
Програм хангамж
- Get link
- X
- Other Apps
Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Үндсэндээ програм хангамж нь техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг. Програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэдэн зуу, мянга хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг өөрөөр хэлбэл хүний маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шавхсан асар их тооцооллуудыг ч хэдхэн секундэд гүйцэтгэдэг.
Мэдээлэлийн технологи
- Get link
- X
- Other Apps
Орчин үеийн хүн, байгууллага, улс орны хөгжлийг цахимжуулалт, мэдээллийн технологийн ололтыг хир нэвтрүүлсэнээр үнэлэх хандлагатай болж, хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь яах аргагүй Мэдээллийн Технологи болж байна. Өнөөдөр байгууллага хир зэрэг үр ашигтай ажиллах нь удирдлагын мэдлэг чадвар, ажлын туршлага, арга барил, удирдан манлайлж зохион байгуулах авьяас чадвараас гадна үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг нэвтрүүлэх, оновчтой шийдвэр гаргахад зүй зохистой мэдээллийн системийг ашиглахаас ихээхэн хамаардаг. Байгууллагын удирдлагын үндсэн үүрэг нь шийдвэр гаргалт билээ. Шийдвэр гаргалт оновчтой байх нь ашиглаж буй мэдээллийн бодит үнэн зөв, цаг хугацаандаа байх асудалтай шууд холбоотой. Мэдээллийн технологи гэж мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, оновчтой боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авахад зориулан ашиглах тоног төхөөрөмж болон програм хангамжийг ойлгож болно.