Posts

Тооллын систем

Тооллын систем Компьютерийн санах ойд бүх мэдээллийг 2тын тооллын системийн 0 ба 1ийн хослолуудаар илэрхийлэн хадгалдаг. Энэ нь компьютерийн санах ойд "Залгах" "Салгах" гэсэн төлвөөр илэрхийлэгддэг. Ямар ч тоо болон тэмдэгтүүдийг 2тын тооллын системээр илэрхийлэх боломжтой. Бид амьдрал дээр 10тын тооллын систем ашигладаг. Харин компьютер 2тын тооллын систем ашигладаг. Тэгхээр бидний бичиж буй тоог компьютер хүлээн аваад 2тын тооллын системд шилжүүлээд хадгалдаг. Эргэн бидэнд харуулахдаа мөн 2тоос 10труу хөрвүүлдөг байх нь.  Аливаа тоо, мэдээллийг 2тын тооллын системд дүрсэлхэд маш урт 0 ба 1ийн цифрээс бүтсэн дараалал гардаг бөгөөд энэ нь зарим тохиолдолд ашиглахад тийм ч тохиромжтой биш учир 16тын тооллын системийг мөн өргөн ашигладаг. 16тын тооллын систем нь 0,1,2,3,4,5,6,7,8,9,A,B,C,D,E гэсэн тэмдэгтүүдээр тэмдэглэгддэг. Дараах хүснэгтэнд 2т, 10т, 16т -ын тооллын системд 16 хүртлэх тоонуудыг хэрхэн дүрсэлдэгийг харуулав. __ 2 __ __ 10 __ __ 16 __ 0000 0 ...

Програм хангамж

Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Үндсэндээ програм хангамж нь техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг. Програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэдэн зуу, мянга хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг өөрөөр хэлбэл хүний маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шавхсан асар их тооцооллуудыг ч хэдхэн секундэд гүйцэтгэдэг.

Мэдээлэлийн технологи

Орчин үеийн хүн, байгууллага, улс орны хөгжлийг цахимжуулалт, мэдээллийн технологийн ололтыг хир нэвтрүүлсэнээр үнэлэх хандлагатай болж, хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь яах аргагүй Мэдээллийн Технологи болж байна. Өнөөдөр байгууллага хир зэрэг үр ашигтай ажиллах нь удирдлагын мэдлэг чадвар, ажлын туршлага, арга барил, удирдан манлайлж зохион байгуулах авьяас чадвараас гадна үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг нэвтрүүлэх, оновчтой шийдвэр гаргахад зүй зохистой мэдээллийн системийг ашиглахаас ихээхэн хамаардаг. Байгууллагын удирдлагын үндсэн үүрэг нь шийдвэр гаргалт билээ. Шийдвэр гаргалт оновчтой байх нь ашиглаж буй мэдээллийн бодит үнэн зөв, цаг хугацаандаа байх асудалтай шууд холбоотой. Мэдээллийн технологи гэж мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, оновчтой боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авахад зориулан ашиглах тоног төхөөрөмж болон програм хангамжийг ойлгож болно.

Хөдөлгөөний дутагдлаас сэргийлцгээе!

Image
ПиСиний ард суудаг бүхэнд л хэрэгтэй эд байна даа.

6 дахь мэдрэхүй - Шинэ технологи

Image
Хүний гарын хөдөлгөөнөөийг мэдэрч Зураг дарах, виртуал объект зөөх, сонин унших, физик  биет объектийг таньж тухайн объекттой холбоотой мэдээллийг өгөх гэх мэт маш олон үйлдлүүдийг хийдэг, үнэхээр гайхалтай технологи... Дараах бичлэгээс тодорхой үзнэ үү!

С.Өлзийбаяр - ИХ МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Image
Хураангуй Монголчуудын төдийгүй дэлхий дахины төрт ёсны уламжлалын түүхэнд хамгийн тодоор үлдсэн ул мөр бол Эзэн Богд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улс юм. Дэлхий дахинаа хоёрдох мянганы сод хүн Чингис хаан түүхэнд мөнхөрч өнөөгийн бидэнд өнгөрснийг сануулж, ирээдүйг зөгнүүлж байна. Их Монгол Улсын 800 жилийн ойг угтан тэмдэглэх цагийн бүтээн байгуулалтаар залгамжлуулан өрнүүлж, өнгөрсөн ба ирээдүйг залган зангидах нь өнөө цагийн бидэнд үүрэг болон оногджээ. Би энэхүү сэдвийг сонирхон судлахдаа Чингис хааныг зөвхөн түүхэн жанжины хувьд бус аугаа том сэтгэгч, шилдэг менежер, мэдээллийн системийг үндэслэгч байсан түүхэн хүн гэдэг талаас нь хүргэхийг хичээлээ.

ITPEC шалгалтын тухай

Image
Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) нь Япон улсын МТ-ийн шалгалтын систем дээр суурилдаг ба Азийн 12 оронд тус бүс нутагт нэгдсэн стандарттай болгох зорилготойгоор анх хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр орнуудад Япон, Энэтхэг, Сингапур, БНСУ, Хятад, Монгол, Филиппин, Малайз, Вьетнам, Мьянмар, Тайван, Тайланд улсууд ордог. Нэгдсэн шалгалтад амжилттай шалгуулсан инженерийн ур чадвар ITPEC-н бүх гишүүн орнуудад нэгэн адил хүлээн зөвшөөрөгддөг.