ITPEC шалгалтын тухай
Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) нь Япон улсын МТ-ийн шалгалтын систем дээр суурилдаг ба Азийн 12 оронд тус бүс нутагт нэгдсэн стандарттай болгох зорилготойгоор анх хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр орнуудад Япон, Энэтхэг, Сингапур, БНСУ, Хятад, Монгол, Филиппин, Малайз, Вьетнам, Мьянмар, Тайван, Тайланд улсууд ордог. Нэгдсэн шалгалтад амжилттай шалгуулсан инженерийн ур чадвар ITPEC-н бүх гишүүн орнуудад нэгэн адил хүлээн зөвшөөрөгддөг.
Манай улсад МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварын төвшинг олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэх, олон улсын стандартыг хангасан боловсон хүчин ажиллуулах, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн хөгжилтэй зэрэгцэн дээшлүүлэн олон улсын төвшинд үнэлүүлэх, улмаар экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор тус шалгалтыг ур чадварын стандартуудын хамт нэвтрүүлэн ажиллаж байна.
Агуулга
Өглөөний шалгалт
- Компьютерийн шинжлэх ухааны үндэс - Компьютерийн шинжлэх ухааны ерөнхий ойлголтууд
- Компьютерийн систем - Мэдээллийн үндсэн онол (өгөгдлийн дүрслэл, тоон хувиргалт, тоон дүрслэл), техник хангамж, үндсэн програм хангамж, мультимедиа систем, системийн хэлбэрүүд, системийн ангилал, системийн ажиллагаа
- Систем хөгжүүлэх ба ажиллуулах - Систем гэж юу вэ, системүүдийн тухай, системд шинжилгээ хийх аргачилал, системийн логик ба физик загвар гаргах, системийн кодчилол болон тестчилэл, нэвтрүүлэлтийн үе шатууд
- Сүлжээний технологи - Протокол болон мэдээлэл дамжуулалтыг хянах (сүлжээний зохион байгуулалт, OSI, TCP/IP, IP болон MAC хаяг) кодчилол, LAN, WAN , сүлжээний аюулгүй байдал
- Мэдээллийн сангийн технологи - Мэдээллийн сангийн тухай, Мэдээллийн сан үүсгэх системүүд, тэдгээрийн загвар
- Аюулгүй байдал ба стандартчилал - Мэдээллийн аюулгүй байдал гэж юу вэ, бодит нууцлал (RAS техник, мэдээллийн системийн аюулгүй байдлын стандартуудын тухай), логик нууцлал , эрсдэлийн шинжилгээ (эрсдэлийн менежмент, эрсдэл, түүний төрөл, үнэлгээ, шинжилгээ, өгөгдлийн хамгаалалт)
- Компьютержүүлэлт ба менежмент - Процесс болон төслийн менежмент
Өдрийн шалгалт
- Техник хангамж - Мэдээллийн элементүүд, процессор болон санах ойн зохион байгуулалт, нэмэлт төхөөрөмж, оролт гаралтын төхөөрөмжүүд
- Програм хангамж - Програм хангамжийг хөгжүүлэх процессын тухай, анхаарах асуудлууд,програм хангамжийн бодлогын даалгавар гаргах, техник эдийн засгийн үндэслэл тогтоох нь
- Алгоритм - Алгоритм гэж юу, алгоритмд хувьсагчийг тэмдэглэх, алгоритмын бичлэг, алгоритмын үндсэн үйлдлүүд, алгоритмын шинжилгээ, алгоритмын зохиомж Өгөгдлийн бүтэц ба өгөгдлийн сан - Өгөгдлийн сангийн зохион байгуулалт, хөгжүүлэлт, хэрэглэх загвар, аргачилал, өгөгдлийн сан удирдах систем(MS-SQL)-ийнтухай
- Харилцаа холбооны сүлжээ - Харилцаа холбооны сүлжээ, онцлогууд
- Мэдээлэл боловсруулах технологи - Мэдээллийг боловсруулах технологи, үе шатууд
- Програмын загвар - Програм хангамжийг хөгжүүлэх загварууд( жишээ нь CAD, DFD, ERD г.м)
- Програм хөгжүүлэлт С - С програмчлалын хэлний тухай
- Програм хөгжүүлэлт Java - JAVAпрограмчлалын хэлний тухай, объект хандлагат програмчлалын онолын ойлголтууд, JDK буюу Java Development Kit-ийн талаар, түүнийг сууриллуулах хэрхэн ашиглах, Java хэлний үндэс, програм бичих
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтуудаас : Линк1 Линк2
Тестийн жишиг - Тест
Comments
Post a Comment