Posts

Showing posts with the label Програм хангамж

АйТи философи

Rule of Modularity : Маш цэвэрхэн интерфэйстэй энгийн хэсгүүдийг хий Rule of Clarity : Тов тодорхой байхыг мундаг байхаас илүүд үз Rule of Composition : Бусад програмтай холбогддог програмыг зохиомжил Rule of separation : Дотоод хэсгээс интерфэйсийг салга Rule of Simplicity : Энгийн дизайн хий, шаардлагатай үед л нарийн дизайн хий Rule of Parsimony : Өөр ямар ч арга байхгүй үед л том програм хий Rule of Representation : Мэдлэгийг өгөгдөлд оруулж өгсөнөөр логик хялбар болно Rule of Least Surprise : Интерфэйсийг сюрприз болхоор хий Rule of Silence : Гайхалтай юм болоогүй бол чимээгүй л бай Rule of Repair : Болохоо болисон бол их чимээ гаргаж мэдэгд Rule of Economy : Програмистын цаг машины цагаас үнэтэй гэдгийг анхаар Rule of Generation : Болж өгвөл гараар хийдэг зүйлсээ автоматжуул Rule of Optimization : Арчлахаасаа өмнө ажиллуул Rule of Extensibility : Ирээдүйгээ бодож зохиомжоо хий!

Програмын баримтжуулалт

Image
Аливаа програм хангамж заавал баримт бичигтэй байх шаардлагатай. Учир нь байгууллагын үйл ажиллагаа, хууль дүрэм, хүний хэрэгцээ шаардлага байнга өөрчлөгдөж байдагтай холбогдуулан програм хангамжийг өөрчилөх шаардлага заавал гардаг. Өөрчлөлт хийх шаардлагатай програмын баримт бичиг үйлдэгдээгүйгээс өөрчлөлт хийхэд илүү төвөгтэй болж энэ нь маш их цаг хугацаа хөрөнгө хүч зарцуулсан үйл явц болдог.

Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын стандарт

Image
"Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын ХХХ стандарт" гэж "ISO/IEC 9126-1" ОУын Програм хангамжийн инженерчлэлийн Чанарын стандартыг загвар болгон боловсруулж байсан стандарт бололтой баталгаажсан эсэхийг нь тодорхой мэдэхгүй ч хэн нэгэнд хэрэг болж магад гээд орууллаа. 1. Бүтцийн чанар Бүтцийн чанарт програм хангамжийн чанарын шинжүүдийг үйл ажиллагаа, итгэлт байдал, хэрэглээ, үр ашиг, аюулгүй байдал, үйлчилгээ, зөөврийн чанар гэсэн 7н тодорхойлолтын дагуу авч үздэг. Хэрэглэгчтэй харьцаж буй системийн хувьд үйл ажиллагаа, найдвартай байдал, хэрэглээ ба үр ашгийн хослол нь гаднаасаа хэрэглээний чанараар үнэлэгдэнэ.

Програм хангамж

Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Үндсэндээ програм хангамж нь техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг. Програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэдэн зуу, мянга хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг өөрөөр хэлбэл хүний маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шавхсан асар их тооцооллуудыг ч хэдхэн секундэд гүйцэтгэдэг.