Posts

Showing posts with the label Твиттер

Твиттерийг хэрхэн хэрэглэх вэ?

Image
Та твиттерийн тухай тодорхой ойлголтгүй байгаа бол: " Твиттер гэж юу вэ? " Твиттерийн хэрэглэгч болж хараахан амжаагүй бол: " Твиттерт бүртгэл үүсгэх " бичлэгүүдээр зочилж мэдээлэл аваарай! Твиттерийн анхны зорилго нь Та юу хийж байна гэсэн асуултанд хариулах байсан боловч одоо ихэвчилэн үзэл бодолоо солилцохоор хэрэглэдэг болсон тухай өмнөх бичлэгт дурьдсан. Та жиргээгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол үгээ What’s happening? цонхонд бичээд tweet дараарай! Жиргэхээс гадна хүмүүсийг дагах, дагуулах тухай асуудал их чухал. Та шинэ гишүүн бол эхлээд Profile->Edit your profile -руу орж Bio талбарыг бөглөж өөрийн зурагаа оруулаарай! хэрэв та зургаа оруулаагүй бол таны зургийн оронд өндөгний зураг харагддаг. Яагаад өндөгний зураг байдагийг та бараг ойлгож байгаа биз дээ. Болжмор болж амжаагүй байна л гэсэн санаа. :-)

Твиттерт бүртгэл үүсгэх

Image
Та одоохондоо твиттерийн тухай тодорхой мэдээлэлгүй байгаа бол энэ бичлэг ийг эхлээд уншихыг зөвлөх байна. 1. Дараах линкээр орно https://twitter.com/signup 2. Дараах формыг бөглөнө. Full name : Энэ хэсэгт твиттерт харагдах нэрээ бичнэ. Тухайлбал: Овог, нэр Email : Энд өөрийн эмайл хаягаа бичээрэй /Эмайл хаягаар баталгаажуулах эмайл ирж түүгээр бүртгэл тань баталгаажих учир үнэн зөв хаяг оруулах шаардлагатай шүү!/ Password : Нууц үгээ бичнэ. Таны нууц зод дор хаяж 6 тэмдэгтээс дээш урттай байх шаардлагатай. Username хэсэгт өөрийн твиттерийн нэрийг бичиж өгнө. Та хэрэглэгчийн нэрэндээ латин үсэг, доогуур зураас, тоо ашиглах боломжтой. Тухайлбал: Ganaa, Bat88, Bold_G гэх мэт. Энэ нэр бусад хэрэглэгчийн нэртэй давхардах учиргүй бөгөөд давхардах тохиолдолд хэрэглэгчийн нэрээ бичих талбарын ард улаан өнгөөр мэдэгдэл гарч ирнэ. Манайхан нэр давхардах асуудлыг ихэвчилэн овгийн эхний үсэгээ залгах байдлаар шийдсэн нь анзаарагддаг. 3. " Create my account " дараад л та твитте...

Твиттерчид

Image
Хүмүүс твиттерийг янз бүрийн зорилгоор, янз бүрийн байдлаар ашигладаг л даа өөрийн ажигласнаар твиттерчидийг ангилах гээд үзье: 1. Алдартнууд Ихэвчилэн бүх амьдрал нь олны анхаарлын төвд байдаг хүмүүс дэлхийд алдартай урлаг, спортын одууд, нөлөө бүхий улс төрч, бизнесменүүд дэмжигч, фенүүддээ бодит мэдээлэл хүргэхээр, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж өөрийн үзэл бодлоо хуваалцахаар твиттер ашигладаг. Тэд төдийлөн хүмүүсийг дагаад байдаггүй л дээ учир нь тэдний  зорилго сонсох бус ярих, хааяа л дагагсдынхаа асуултанд хариу бичдэг байх. 2. Мэдлэг, мэдээллээ хуваалцагчид Шинэ зүйл олж мэдвэл хамгийн түрүүнд твиттерт орж ирж бичдэг хүмүүс, тэднийг дагах нь мэдээж ашигтай, шинэ мэдлэг, мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй олж авна. 3. Бизнесийн зорилгоор ашиглагчид Сүүлийн үед байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, шинэ мэдээ мэдээлэлээ хэрэглэгчиддээ хүргэх, хэрэглэгчидтэйгээ ойр байх тэдний санаа бодлыг сонсох зорилгоор твиттер ашигладаг бо...

Твиттер гэж юу вэ?

Image
Твиттер гэж юу вэ? Twitter  гэдэг нь жиргээ гэсэн утгатай үг. Твиттерийг хүмүүс ихэвчилэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох,  цаг алдалгүй мэдээлэл түгээх, хэрэглэгч танилуудтайгаа харилцах зорилгоор ашигладаг. Твиттерийн талаар олон тодорхойлолт хэлж болно л доо " Богино хэмжээний блог ", " Real-time мэдээллийн сүлжээ " гээд л...  " Богино хэмжээний блог"   Нэг төрлийн блог юм даа. Ялгаа нь энэ блогт бичих бичлэгүүд тань 140 тэмдэгтэд багтсан байх шаардлагатай. Гэхдээ энэ нь ч бас цөөн үгээр аливаа зүйлийг илэрхийлэх чадварт сургах сайн талтай шүү. " Real-time мэдээллийн сүлжээ "   Эгшин тутамд танд мэдээлэл хүргэж, бас таны мэдээллийг түгээж байна гэсэн үг. Таны дагасан хүмүүс/following/-ийн жиргээ/бичсэн зүйл/ секунд тутамд таны дэлгэц дээгүүр урсаж байх болно мөн мэдээж таныг дагагчид /followers/-д таны жиргээнүүд тухай бүр харагдана.   "Нийгмийн толь" Олон хүний жиргээнээс нийгмийн олон үйл явц тэдгээрийн талаарх о...