Өгөгдлийн сан

Өгөгдлийн сан нь хоорондоо логик холбоо бүхий өгөдлүүдийн цогц юм. Тодорхой утга агуулгатай, дүрслэж болох мэдээллийг өгөгдөл гэнэ. Тухайлбал: хүний нэр, утас, хаяг, төрсөн он сар өдөр гэх мэт . . . Өгөгдөл нь ямар нэр, төрөл, бүтэцтэй өгөгдлийн санд хадгалагдахыг заахыг өгөгдлийн сангийн бүтцийг тодорхойлох гэж хэлнэ. Тухайлбал: Хүний нас нь тоогоор илэрхийлэгдэнэ, Төрсөн өдөр нь огноогоор, нэр нь үгээр гэх мэтчилэн...