Програмын баримтжуулалт

Аливаа програм хангамж заавал баримт бичигтэй байх шаардлагатай. Учир нь байгууллагын үйл ажиллагаа, хууль дүрэм, хүний хэрэгцээ шаардлага байнга өөрчлөгдөж байдагтай холбогдуулан програм хангамжийг өөрчилөх шаардлага заавал гардаг. Өөрчлөлт хийх шаардлагатай програмын баримт бичиг үйлдэгдээгүйгээс өөрчлөлт хийхэд илүү төвөгтэй болж энэ нь маш их цаг хугацаа хөрөнгө хүч зарцуулсан үйл явц болдог.