Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын стандарт

"Програм хангамжийн бүтээгдхүүний чанарын ХХХ стандарт" гэж "ISO/IEC 9126-1" ОУын Програм хангамжийн инженерчлэлийн Чанарын стандартыг загвар болгон боловсруулж байсан стандарт бололтой баталгаажсан эсэхийг нь тодорхой мэдэхгүй ч хэн нэгэнд хэрэг болж магад гээд орууллаа. 1. Бүтцийн чанар Бүтцийн чанарт програм хангамжийн чанарын шинжүүдийг үйл ажиллагаа, итгэлт байдал, хэрэглээ, үр ашиг, аюулгүй байдал, үйлчилгээ, зөөврийн чанар гэсэн 7н тодорхойлолтын дагуу авч үздэг. Хэрэглэгчтэй харьцаж буй системийн хувьд үйл ажиллагаа, найдвартай байдал, хэрэглээ ба үр ашгийн хослол нь гаднаасаа хэрэглээний чанараар үнэлэгдэнэ.