Твиттерчид
Хүмүүс твиттерийг янз бүрийн зорилгоор, янз бүрийн байдлаар ашигладаг л даа өөрийн ажигласнаар твиттерчидийг ангилах гээд үзье: 1. Алдартнууд Ихэвчилэн бүх амьдрал нь олны анхаарлын төвд байдаг хүмүүс дэлхийд алдартай урлаг, спортын одууд, нөлөө бүхий улс төрч, бизнесменүүд дэмжигч, фенүүддээ бодит мэдээлэл хүргэхээр, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж өөрийн үзэл бодлоо хуваалцахаар твиттер ашигладаг. Тэд төдийлөн хүмүүсийг дагаад байдаггүй л дээ учир нь тэдний зорилго сонсох бус ярих, хааяа л дагагсдынхаа асуултанд хариу бичдэг байх. 2. Мэдлэг, мэдээллээ хуваалцагчид Шинэ зүйл олж мэдвэл хамгийн түрүүнд твиттерт орж ирж бичдэг хүмүүс, тэднийг дагах нь мэдээж ашигтай, шинэ мэдлэг, мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй олж авна. 3. Бизнесийн зорилгоор ашиглагчид Сүүлийн үед байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, шинэ мэдээ мэдээлэлээ хэрэглэгчиддээ хүргэх, хэрэглэгчидтэйгээ ойр байх тэдний санаа бодлыг сонсох зорилгоор твиттер ашигладаг бо...