Тооллын систем
Тооллын систем Компьютерийн санах ойд бүх мэдээллийг 2тын тооллын системийн 0 ба 1ийн хослолуудаар илэрхийлэн хадгалдаг. Энэ нь компьютерийн санах ойд "Залгах" "Салгах" гэсэн төлвөөр илэрхийлэгддэг. Ямар ч тоо болон тэмдэгтүүдийг 2тын тооллын системээр илэрхийлэх боломжтой. Бид амьдрал дээр 10тын тооллын систем ашигладаг. Харин компьютер 2тын тооллын систем ашигладаг. Тэгхээр бидний бичиж буй тоог компьютер хүлээн аваад 2тын тооллын системд шилжүүлээд хадгалдаг. Эргэн бидэнд харуулахдаа мөн 2тоос 10труу хөрвүүлдөг байх нь. Аливаа тоо, мэдээллийг 2тын тооллын системд дүрсэлхэд маш урт 0 ба 1ийн цифрээс бүтсэн дараалал гардаг бөгөөд энэ нь зарим тохиолдолд ашиглахад тийм ч тохиромжтой биш учир 16тын тооллын системийг мөн өргөн ашигладаг. 16тын тооллын систем нь 0,1,2,3,4,5,6,7,8,9,A,B,C,D,E гэсэн тэмдэгтүүдээр тэмдэглэгддэг. Дараах хүснэгтэнд 2т, 10т, 16т -ын тооллын системд 16 хүртлэх тоонуудыг хэрхэн дүрсэлдэгийг харуулав. __ 2 __ __ 10 __ __ 16 __ 0000 0 ...