Блог ба боломжууд...
Жилийн өмнө блогийн боломжуудын тухай нэг танилцуулга хийсэн юм түүнийгээ ярианы хэлнээс бичгийн хэлрүү хөрвүүлэх санаатай ноороглоод бүтэн жил болчихжээ... Блогийн талаар өмнө Блог гэж юу вэ? бичлэгээр товч танилцуулсан. Энэхүү бичлэгээрээ өмнө бичлэг т дурдагдаагүй блог ашиглан өөрт бий болгож болох зарим боломжуудыг танилцуулъя! 1. Үнэгүй, хялбар хувийн вэб сайт Блог бол үнэгүй, ашиглахад хялбар, шинээр үүсгэхэд таниас ямар нэг төсөв санхүү шаардахгүй хувийн сайттай болох боломж юм. Гэхдээ танд блогоо хөгжүүлэх, түүндээ цаг зав гаргах сэтгэл, тухайн сэдвээр бичих сонирхол, тодорхой зорилго байх хэрэгтэй. Үргэлжлэл үгүй бол эхлэл байхын хэрэг юун? блог үүсгээд мартсанаас үүсгэтлээ өөрийгөө бэлтгээд одоо л бичдэг цаг гэж бодох үедээ зорилгоо тодорхойлоод, цаг зав гаргаад бичиж эхлэх нь зүйтэй.